2022 оны 06 сарын 15
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ийг дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрөөр улс орнууд ойг хамгаалах, ойн модны төрөл зүйлийг чухалчлах, мод тарих олон нийтийн ажил явуулах зэргээр орон нутаг, улс орон, олон улсын хэмжээний олон арга хэмжээ авч явуулдаг байна.
Дэлхийн хуурай газрын 30 хувийг ой мод эзэлдэг бөгөөд дэлхий дээр 60 000 зүйлийн мод байдаг байна. Эдгээр ой мод нь дэлхийн нэн ядуу 1.6 тэрбум хүний хоол тэжээл, ус, эмний хэрэгцээг хангадаг ажээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ