2022 оны 06 сарын 17
1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6-р сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар ирсэн байна. Дэлхийн байгаль орчны өдрийг байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж, улс төрийн зөв шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулдаг. Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгыг давхар агуулдаг байх юм. Мөн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх, байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ