2022 оны 07 сарын 01
Зургаадугаар сарын 15-нд манай гарагт "Дэлхийн салхины өдөр"-ийг (Global Wind Day) тэмдэглэдэг билээ.Европын салхины эрчим хүчний холбоо болон Дэлхийн салхины эрчмийн зөвлөл өнгөц харахад ер бусын гэмээр энэөдрийг санаачилжээ.Салхины эрчим хүчний асар их чадавхид олон нийтийн (юуны өмнө янз бүрийн орны эрчим хүчний цогцолборын төлөөлөгчдийн) анхаарлыг хандуулах нь энэ өдрийг тэмдэглэдэг зорилго юм.Салхины эрчим хүчний хөгжил нь эрчим хүчний төдийгүй, эдийн засаг, түүнчлэн экологийн шинжтэй олон асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж шинжээчид үздэг. Тухайлбал, энэ чиглэлээр идэвхитэй ажиллах нь эрчим хүчинд жил бүр оруулдаг асар их мөнгийг багасгаж болох талтай. Ингэснээр,ашигт малтмалын түлшний нөөцийг хязгаарлах асуудал тэгж хурцаар тавигдахгүй бөгөөд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хямралыг давж чадна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ