Байгаль хамгаалагч нар цогцолборт газар дахь айл өрх, малын тоон нарийвчилсан судалгаа, зэрлэг амьтны байршил, малын бэлчээрийн давхцалын судалгааг тус тус хийлээ.Цогцолборт газарт нийт 110 өрхийн 1549 адуу, 1025 үхэр, 365 тэмээ, 33615 хонь, 22137 ямаа нийт 60228 мал 95 айлын өвөлжөө хаваржааг зурагжуулж  координатжуулсан.    Судалгаанаас харахад айл малын тоо өссөн үзүүлэлттэй. Судалгааны дүнд тулгуурлан бэлчээр ашиглалтын журам боловсруулж мөрдүүлэх, малчдыг 4 улирал нутагладаг газар нутгаа өнжөөх, сэлгэн нүүдэллэх талаар малчидтай гурвалсан гэрээ байгуулж ажиллах үр дүнд хүрсэн. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now