2022 оны 07 сарын 01
Дундговь аймгийн Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа аргаль, янгирын тоог өсгөх зорилт тавин, тэдгээр амьтдын тамир тэнхээг нэмэгдүүлж, үр төлийг нь эрсдэлгүй авч, хамгаалах үйл ажиллагааг явуулсны үр дүнд тус байгалийн цогцолбор газарт аргаль, янгирын тоо өсч байгаа ажээ.Цогцолбор газарт 2009-2010 оны зуднаар аргаль, янгир цөөрч, бараг үгүй болсон байсан бол 2018 оны байдлаар тус цогцолбор газарт дээрх амьтдын зурвас замналын судалгаагаар 222 аргаль, 129 янгир тоологджээ.Аргаль янгирын тамир тэнхээг нэмэгдүүлэхийн тулд Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид аймгийн төвөөс урагш 8 км-ээс болон Их газрын чулууны уулнаас баруун тийш 30 гаруй км-т байрлах хужир шүүг ачиж, аргаль, янгирын хэвтэр, нүүдэллэж байгаа газруудад тараан байршуулах ажлыг 2015 оноос хойш хийж байна. Ийнхүү хужир, шүүг идсэн аргаль, янгир тамир тэнхээ орж, үр төлөө алдах эрсдэл нь багасдаг байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ