ТЭМЭЭН ГӨРӨӨС-ХАВТГАЙ

2022 оны 07 сарын 03

Монгол орны хамгийн том биетэй амьтдын нэг бол хавтгай. Говь, цөлийн хатуу ширүүн нөхцөлд гайхалтай зохицон, амьдрах чадвар, амьд үлдэхийн төлөөх тэмцэлтэй нүүр тулан яваа нэгэн зүйл. Дэлхийд Монгол , Хятад хоёрхон улсад бий. Манайд Алтайн өвөр говийн уудам нутгийг туучин амьдардаг. Хавтгай 1943 онд хамгийн цөөн 300, 1959-1960 онд 400-500, 1974 онд 900 орчим болжээ. 1975-1976 оны судалгаагаар 400, 1980-1982 онд 500-800 байв. 1982-1989 онд жил бүр нөөцийн үнэлгээ тогтоосноос үзэхэд 480-55 байв. 1993 оны байдлаар 320 болов. 2012 онд хийсэн тархац, биологийн нөөцийн үнэлгээгээр 800 гаруй тоо толгой гэж бүртгэгджээ. Бэлчээр, задгай усыг хүн мал эзэгнэснээс болж идээшсэн нутгаа орхин дайждаг. Чоно ботгыг олноор нь хөнөөдөг. Орсон буур бие биеэ барих тохиолдол гардаг. Өөх, махыг нь ашиглах зорилгоор хулгайгаар агнадаг. Хавтгай тэмээ машинаас болж байршил нутгаасаа дүрвэн дайждаг.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now