2022 оны 07 сарын 03
Төв Азид тархсан жижиг муур юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдрийн өвөг гэж ташаа үзэж байсан.Мануул нь Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг.Биеэ хамгаалах чадвар муутай амьтан гэмээр аюултай дайснаа харахаараа нүүрэндээ аргал барьчхаад, өөрийгөө нуугдчихлаа гэж бодно. Нүдээ аниад хэвтэхээрээ тэр хавьдаа харанхуй болчихлоо гэж эндүүрдэг сонин амьтан шүү.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ