Байгаль орчин аялал жуулчлалын яамны болон орон нутгийн харъяаллын байгаль хамгаалагчдыг сургах, эрүүл мэнд, сэтгэл санааг эрсдэл, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, ажлын байрны нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар тасралтгүй хөгжих боломжийг олгож чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, эрх мэдэлтэй, урам зоригтой,хариуцлагатай, төрөөс дэмжигдсэн байх нөхцөлийг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр :
-Байгаль хамгаалагчид хууль тогтоомжид заасан нийгмийн баталгаагаар хангагдах, төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой байх зарчим хангагдана.
-Чадварлаг, туршлагатай, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдэнэ.
-Байгаль хамгаалагчдын хувь хүний хөгжил , мэргэшлийн ур чадвар, бүтээмж дээшилнэ.
-Байгаль хамгаалагчаар ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж, мэдлэг ур чадвар өндөртэй, ёс зүйтэй байгаль хамгаалагчдын залгамж халаа бэлтгэгдэнэ.
-Байгаль хамгаалагчаа хамгаалснаар байгаль хамгаалах зорилгууд амжилттай хэрэгжинэ.