д

2022 оны 10 сарын 06

Жил бүрийн 10 дугаар сарын 4-нд Дэлхий даяар амьтадын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Анх Германы “Хүн ба ноход” сэтгүүлийн эрхлэгч, зохиолч, нийтлэгч Генрих Циммерман 1925 оны 3-р сарын 25-ны өдөр Берлин хотноо спортын ордонд амьтадын эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулахад 5000 хүн оролцсон байна. Хожим нь экологи хамгаалагч гэгээн Франциск Ассизскийн баярын өдөртэй давхцуулан 1929 онд 10-р сарын 4-ны өдөр тэмдэглэжээ. Анх энэхүү баярыг зөвхөн Герман, Австри, Швейцари, Чехословак улсуудад тэмдэглэж байсан бол зохиолч Циммерман энэхүү баярыг Дэлхийн Амьтадын Өдөр болгохын төлөө уйгагүй ажиллаж, хөөцөлдсөний үр дүнд хожим 1931 оны 5-р сард Италийн Флоренц хотын Амьтадын эрхийг хамгаалах конгрессоор тогтоол батлуулан зөвшөөрүүлж чаджээ.

Өнөөдөр Дэлхийн Амьтадын Өдөр нь амьтдын эрхийг хамгаалах хөдөлгөөн болон өрнөж, Английн хандивын Naturewatch Foundation сангийн санаачлагаар 2003 оноос албан ёсоор тэмдэглэх болсон байна.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь амьтдын эрхийг хамгаалахад дэлхий нийтээрээ анхаарал хандуулах, бусад орны амьтадын эрх ашгийн төлөөх хөдөлгөөнүүдийн эв саналыг нэгтгэж дэлхий дээр амьтдад ээлтэй сайн сайхан ертөнцийг бий болгоход хамтын хүчийг чиглүүлэх явдал юм. Улс орон бүрт өөрсдийн соёлын онцлогт тохируулан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ч амьтадыг хайрлах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх талаар олон нийтийн иргэний боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх агуулга нь адил төстэй байдаг.

Манай улсад байгаль цаг уур, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдардаг байна. Монгол орны амьтны аймагт хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугаламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now