2022 оны 11 сарын 29
Байгалийн цогцолборт газарт отоглох цэгийн тохижилтын ажлыг БОАЖЯам улсын төсвөөс 100 000 000 төгрөгийн санхүүжилтээр тендерийг зарласан.
Тус тендерт “Би Өү Экс Экс” ХХК нь байгалийн цогцолборт газарт отоглох цэгийн тохижилтын ажлыг хийх гэрээг байгуулж ажлын зураг, ерөнхий төлөвлөгөөний дагуу 2022 оны 10 дугаар сараас эхлэн Их газрын чулууны ууланд хийсэн.
Ажлын зураг төлөвлөгөөнд сүүдрэвч 3 ш, отоглох цэгийн хаалга 1 ш, мэдээллийн самбар 2 ш, нэвтрэх тэмдэг 1 ш, ариун цэврийн өрөө 1 ш, авто машины зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, майхан барих талбай, гал түлэх шорлог хийх зуух 3 ш, гэрэлтүүлэг, явган хүний зам, морины уяа, хогийн сав, хашлагын шон, волейболын талбай зэрэг хийж гүйцэтгэсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ